Баянзүрх дүүргийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах зорилгоор зохион байгуулж буй өргөтгөсөн шинжилгээнд нийт 58.522 хүнийг хамруулаад байна. Шинжилгээ хийх хугацааг гурван хоногоор сунгаж, энэ сарын 30 хүртэл авч буй бөгөөд нийт 19 цэг дээр өргөтгөсөн шинжилгээг зохион байгуулж байна. Баянзүрх дүүргийн иргэд та бүхэн шинжилгээнд идэвхтэй хамрагдан, коронавирусийн халдвараас сэргийлээрэй.